Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 13

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

DANCE.MN нь бүжгийн спортын тэмцээний бүртгэл, шүүлт, дүнг удирдах платформ юм. Тэмцээнд бүртгүүлэх, нэвтрэхэд дараах мэдээллийг цуглуулна:

  • Овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо
  • Утасны дугаар, и-мэйл хаяг
  • Клуб, багшийн нэр
  • Тэмцээний бүртгэл, оноо, байр, төлбөрийн төлөв
  • Google эсвэл EDUclub.mn-ээр нэвтэрсэн бол тухайн үйлчилгээнээс ирсэн нэр, и-мэйл

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Тэмцээнд бүртгэх, насны ангилал тогтоох, оролцогчийн дугаар олгох
  • Шүүгчдийн оноо, тэмцээний дүн, рейтинг гаргах
  • Бүртгэл, төлбөрийн талаар холбоо барих
  • Таны бүртгэлийг таны нэвтэрсэн хаягтай холбох

Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

3. Хэнд харагддаг вэ

  • Нийтэд: зөвхөн нэр, клуб, багш, тэмцээний дугаар ба дүн
  • Тухайн тэмцээний зохион байгуулагч: өөрийн тэмцээнд бүртгүүлэгчдийн холбоо барих мэдээлэл
  • Сайтын админ: системийг удирдах зорилгоор

Регистрийн дугаар, төрсөн огноо, утас, и-мэйлийг нийтэд хэзээ ч харуулахгүй.

4. Google-ээр нэвтрэх

Google-ээр нэвтрэхэд бид зөвхөн таны нэр, и-мэйл, профайл зургийг (openid, email, profile) авна. Таны Google бүртгэлийн бусад мэдээлэлд хандахгүй.

5. Хадгалалт ба хамгаалалт

Мэдээллийг шифрлэгдсэн холболтоор дамжуулж, хандах эрхийн хязгаарлалттай өгөгдлийн санд (Supabase) хадгална.

6. Таны эрх

Та өөрийн мэдээллийг «Миний бүртгэлүүд» → «Засах» хэсгээс засах боломжтой. Мэдээллээ устгуулах хүсэлтийг доорх хаягаар илгээнэ үү.

7. Холбоо барих

И-мэйл: terguunasar@gmail.com